Цагдаагийн ерөнхий газраас "Иргэн Б.Болдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг нэгдүгээр сараас эрэн сурвалжилж байна" гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Тэгвэл иргэн Б.Болд цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд гарч ирсэн тухайгаа цахим хуудастаа бичлэгээр оруулжээ. Тэрбээр "Алга болсон хүн олдсон. Өглөө босоод ирсэн чинь утсанд бөөн дуудлага ирчихсэн байсан. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг хэвлэлээр гаргасан тухай хүмүүс хэлсэн. Дөнгөж сая мэдүүлгээ өгөөд гараад ирлээ. Одоо ямар ч асуудалгүй болсон. Нэг л зүйл эвгүй санагдлаа. Намайг дэмжиж, хамтарч ажиллахаар болж байсан байгууллагууд чи чинь ийм хүн байсан юм уу гэх зэргээр ойлголттой болсон байх. Над руу цагдаагийн байгууллагаас иргэний гаргасан гомдлыг дагуу ирж мэдүүлэг өгөхийг аль зунаас эхлээд л хэлж байсан. Харамсалтай нь би хариуцлага алдлаа. Гэхдээ одоо ямар ч санаа зовох зүйлгүй болсон гэдгийг хэлье" гэв.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!