Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: П.Батчулуун эмчид маш харамсалтай зүйл боллоо. 2023-2024 онд нийт 20 эмч хорих ялаар шийтгүүлсэн. Тиймээс хууль гаргаж өөрчилнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 20-ны өдөр болж шүүхээс түүнд 2.6 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр:

- Энэ маш харамсалтай зүйл боллоо. Гэхдээ шүүхийн шийдвэрт зөв буруу гэх үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Цаашид эмнэлгийн ажилтнуудаа хэрхэн хамгаалах, ард иргэдийн төлөө явж байгаад санамсаргүй гаргасан алдаанаас үүдэж Эрүүгийн хариуцлага хүлээлгээд байх юм уу. Үүнийг олон улсын түвшинд өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр манайхан шиг эмч нар санамсаргүй алдаа гаргалаа гэхэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг улс маш цөөхөн. Санамсаргүй гаргасан алдааны төлөө хорих ялаар шийтгүүлдэг байдлаас салах ёстой. Тиймээс эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулах хуулийн төсөл дээр ажиллаж байна.

2023-2024 онд нийт 20 эмч хорих ялаар шийтгүүлсэн. Үүнийг сууриар нь өөрчлөх шаардлагатай байна.

МАН-ын Х.Нямбаатартай хамт Улаанбаатарын асуудлыг шийдлээ гээд Э.Бат-Үүлийн үзэл санаа ҮХЧИХГҮЙ
МАН-ын Х.Нямбаатартай хамт Улаанбаатарын асуудлыг шийдлээ гээд Э.Бат-Үүлийн үзэл санаа ҮХЧИХГҮЙ
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.