Өөдрөгөөр төсөөлсөн нүүрсний үнэ буурвал орлогоо нөхөхийн тулд экспортоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 33 секунд

Өнгөрсөн жил /2024.11.25/ тонн тутам нь 141 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр 109.5 ам.доллар байна. Нүүрсний томоохон хэрэглэгч болох Хятадын эдийн засгаас хамаарч манай улсын нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурав.

Монгол Улсын хувьд энэ жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд нүүрсний дундаж үнийг 105 ам.доллараар тооцсон нь хэт өөдрөг төсөөлөл болсон гэх шүүмжлэл дагуулж буй. Хэрэв нүүрсний үнэ буурвал орлогоо нөхөхийн тулд импортын хэмжээгээ нэмэх зайлшгүй шаардлага үүсч, цаашилбал орлого тасрах эрсдэл ч отож байгааг эдийн засагчид таамаглаж буй.

Эдийн засагч Б.Энх-Амгалан “Нүүрсний үнэ буурсаар байвал улсын төсөвт орлого бүрдэж чадахгүй болно. Иймд орлогоо нөхөхийн тулд зайлшгүй экспортын хэмжээгээ аль болох нэмэх шаардлага үүснэ” гэсэн юм. Мөн эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлснээр орлогоо нөхөхийн тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой ч энэ нь манай улсаас шалтгаалахгүй, урд хөршөөс шууд хамаарна гэдгийг хэлсэн.

Тэрбээр “Улсын төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж нүүрсний үнийг 105 ам.доллараар тооцсон нь хэт өндөр дүн. Хэдий нүүрсний үнэ буурсан үед экспортыг нэмэгдүүлэх нь орлогоо нөхөх боломжтой ч бид дураараа экспортолж чадахгүй” гэж байлаа.

Мөн эдийн засагч Н.Энхбаярын зүгээс хэрэв нүүрсний үнэ буурсаар байвал орлого тасрах эрсдэл үүснэ. Иймд улсын төсвийг тодотгох шаардлага үүснэ гэдгийг сануулж байлаа.

Тэрбээр “Төсвийн орлого тасрах эрсдэл нүүрсэн дээр байна. Хэрэв нөхцөл байдал нэгэнт өөрөөр эргэвэл оройтолгүй хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө төсвийн тодотголоо хийх ёстой. Тэгвэл аж ахуйн нэгжүүд хавар зарим төслөө эхлээгүй байж болно шүү дээ. гүй бол хавар зам, барилгын ажил явсны дараа найм, есдүгээр сард тодотгол хийж танах нь аж ахуйн нэгжүүдэд жинхэнэ хохирол үүснэ” гэсэн юм.

М.Итгэл:  Бага ангийн сурагчдын сурах бичиг нь дэвтэр болж өөрчлөгдөнө.  Ингэснээр сурагчдын цүнхний жин, гэрийн даалгавар багасна
М.Итгэл: Бага ангийн сурагчдын сурах бичиг нь дэвтэр болж өөрчлөгдөнө. Ингэснээр сурагчдын цүнхний жин, гэрийн даалгавар багасна
 
П.Сайнзориг: Хувьчлал нэрээр өмчүүдийг үнэгүйдүүлж авсан хүмүүс одоо бүгд Төрийн ордонд сууж байна
П.Сайнзориг: Хувьчлал нэрээр өмчүүдийг үнэгүйдүүлж авсан хүмүүс одоо бүгд Төрийн ордонд сууж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!