Монголбанкны зарласан өнөөдрийн албан ханшаар нэг ам.доллар 3437 төгрөгтэй тэнцэж өмнөх өдрөөс нэг төгрөгөөр чангарав. Төгрөгийн ханш суларч байгааг эдийн засагчдын зүгээс импортын дарамт, төлбөрийн тэнцэл дээр дарамт үүссэн төдийгүй ам.долларын ханш чангарч байгаа нь валютын урсгал татарч байгааг эдийн засагчид тайлбарлаж байна.
ВАЛЮТЫН ГАРАХ УРСГАЛ ӨДӨӨГДӨЖ БАЙНА
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Ам.долларын ханш бага зэрэг чангарч байгаа нь эдийн засаг эрчимжиж байгаа ч валютын урсгал татарч байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, валют орох урсгалаас илүү гарч буй урсгал нь их байгаа нь экспорт бага зэрэг буурч, импорт идэвхтэй өссөнийг статистик мэдээллээс харж болно. Төлбөрийн тэнцлийг харвал валютын гарах урсгал өдөөгдөж байна.
Өнөөдөр манай улсын гадаад валютын нөөц 2024 оны эцсээр 5.5 тэрбум ам.доллар байна. Энэ нь нийт зургаан сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгааг холбогдох албаны хүн хэлсэн юм. ГВУН буюу гадаад валютын улсын нөөц нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж гарч буй валютын урсгалаас шууд хамааралтай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!