Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, Хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Шадар сайд Т. Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурлаа. Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг харилцан тодорхойллоо.

Үүнд Монгол Улсын Засгийн газар Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй нар, салхины эх үүсгүүр болон бүх төрлийн эрчим хүч хуримтлуурын төсөлд ЕСБХБ дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, тус банк нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсад чадал тохируулгын үүрэг бүхий бага дунд чадалтай усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг техникийн тусламжаар гүйцэтгэх боломжийг судлах, 300 мегаватт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулан 2028 онд багтаан ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэргийг тусгажээ.

Мөн талууд сэргээгдэх эрчим хүчний стратеги болон эрчим хүчний салбарын бага нүүрстөрөгчтэй замын зураглалыг боловсруулж, стратегид тусгагдсан зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Ипотекийн зээлийг ЗОРИЛТОТ БҮЛЭГТ голлон олгох талаар санал солилцлоо
Ипотекийн зээлийг ЗОРИЛТОТ БҮЛЭГТ голлон олгох талаар санал солилцлоо
 
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!