ЭМЯ: Амьсгалын замын халдварт өвчний тохиолдол 50 хувь буурсан тул сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Улсын хэмжээнд ТТӨ 10,000 хүн амд 60,4 (-5,3) тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, АЗЦХХ 10,000 хүн амд 7,3 (-0.3) тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын I улирлын амралт дууссан, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс, Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Оюутан, суралцагчдын амралтын үеэр томуу, томуу төст өвчин /ТТӨ/ болон АЗЦХХ-ын тохиолдол 50%-иар буурсан, иймд хичээллэх хэлбэр, суралцагчдын амралтын хуваарьт өөрчлөх шаардлагагүй болохыг онцлов. Харин хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх үед буцаад дэгдэлт нэмэгдэх тул үүний хариу арга хэмжээ авахад талууд анхаарч, төлөвлөгөө гарган, зөвлөгөө мэдээллийг эрчимжүүлнэ гэв.

Өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга нь "Амны хаалт хэрэглэх" тул хүйтний эрч сулраагүй, агаарын бохирдол их байгаа энэ үед бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагч, ажилтан, албан хаагчдыг амны хаалт хэрэглүүлж хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж зааврыг дагаж ажиллахыг зөвлөж байна.

АТГ: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих“ гэмт хэргийн шинжтэй албан тушаалтны үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна
АТГ: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих“ гэмт хэргийн шинжтэй албан тушаалтны үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна
 
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!