Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих“ гэмт хэргийн шинжтэй албан тушаалтны үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1004 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 401 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 603 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 86 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн аж.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар илэрсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна.

Б.Баярбаатар: Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг гэх мэт гишүүд байна
Б.Баярбаатар: Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг гэх мэт гишүүд байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.