Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 1 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 58 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 878 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байгаа аж.

VISUAL TOIM: Авлигатай тэмцэх газар 2024 онд...
VISUAL TOIM: Авлигатай тэмцэх газар 2024 онд...
 
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.