УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асууддыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн санал гаргалаа. Тэрбээр "Дорноговьд баригдаж байгаа Газрын тосны үйлдвэрт Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкнаас нийт 3 удаа зээл авсан байна. Нийт дүн нэмэгдсээр байгаад 6 их наяд гаран төгрөг болж байгаа юм байна. Үүн дээр нэмээд Хөгжлийн банкнаас гарсан 250 тэрбум төгрөг, дамжуулах хоолойн мөнгө зэргийг тооцохоор нийт 7 их наяд төгрөг болж байна.
Мөнгөөр зодоод барьж болно л доо. Гэхдээ долоон их наяд төгрөг ямар их мөнгө вэ гэдгийг Монголчууд мэдэх ёстой. Энэ хөрөнгөөр 4000 км зам буюу Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл, Алтанбулагаас Дорноговь хүртэл авто зам барих хэмжээний мөнгө. Цаашлаад 1500 сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Тиймээс зээлийн зарцуулалтад хяналт тавьж, төслийн ажлыг эрчимжүүлэх шуурхай штаб байгуулах ёстой гэсэн саналыг би дэвшүүлж байна. Өнөөдрийн хүртэл зээлийн зарцуулалтад хяналт тавьж байгаа газар алга. Энэ нэг өдөр асуудал болно шүү. Баталгаатай хэлж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!