Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд нийслэл автомашины албан татвараас 120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 24/33 дугаар тогтоолоор 2025 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын нийт дүн, нэр төрлийг баталсан.

Үүнээс харахад, автомашины татвар болон зам ашигласны хураамжтай холбоотой төлбөр өндөр дүнтэй байна.

Тодруулбал, 2025 онд нийслэл нийт 1 их наяд 587 тэрбум 191 сая 741 мянган төгрөгийн орлого бүрдүүлэх аж. Үүний 1 их наяд 50 тэрбумыг нь татварын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Автомашины албан татвараас 120 тэрбум 273 сая 700 мянган төгрөг бүрдүүлэх бол авто зам ашигласны төлбөрөөс 100 тэрбум 598 сая 300 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байна.

Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
 
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.