Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57кг, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Ичинхорлоо түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд 57 кг-ын жинд аваргалж байв.
Өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт, залуухан ОУХМ Т.Ариунзаяа түүнд вазаригаар ялагдан үзүүрлэлээ. Т.Ариунзаяагийн хувьд 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ жил амжилтаа ахиулж, мөнгөн медаль дээр бууж байна.
Хүрэл медалийг “Монголын жүдо академи”-ийн Г.Ундрал, “Женко” клубийн Э.Номинтуяа нар хүртсэн. Тэдний хувьд улсын аваргаас анхны медалиа хүртсэн нь энэ юм.