Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хууль бус хөрөнгө хураах тухай үзэл баримтлал ХЗДХЯ-нд хуулийн төсөл болж боловсруулагдсан байна. Улмаар хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ Баасан /2025.01.10/ гарагт зохион байгуулах гэж байна.
Хуулийн нэр нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай. Нийтийн албан тушаал гэх тодорхойлтод Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэхчилэн төрийн өндөр албан тушаалтнууд багтахгүй, ард түмнийг хуурч байна гэх зарим лайвчдын эсэргүүцэл бодитой эсэх нь хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох биз.
Ямартай ч Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын 2023 оны Авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110-т эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 116-д, 2023 онд 121-д эрэмбэлэгдсэн муу үзүүлэлттэй байгаа.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг маргааш буюу Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болох бөгөөд бүртгүүлсэн олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах гэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!