УИХ-ын 2025.01.09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон АМНАТ-ын тухай хуулийн 5.4, 5.5-д стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийг төрийн эзэмшлийн 34 хувийг хэрэв нөөцийг нь улсын төсвөөс санхүүжүүлж тогтоосон бол 50 хүртэлх хувийг нь төр үнэ төлбөргүйгээр авна гэж заасан байдаг. Энэ бол хэн нэгний бүтээсэн зүйл биш байгалийн баялаг. Тиймээс энэ баялгийг хэрэглэж байгаа бол үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх ёстой. Нөөц нь тогтоогдчихсон стратегийн 16 ордоос 7 нь төрд байна. Хувийн хэвшилд байгаа бусад стратегийн ордуудад хэлэлцээр хийе гэхэд зарим зүйлс саад болж байгаа.
Жишээ нь тусгай АМНАТ-аар, эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тооцоод явах гэхээр тусгай АМНАТ-ын босго нь 5 хувь. Үүнээс илүү нэмэгдүүлж болохгүй хуультай. Нөгөө талаар АМНАТ-ын 10 хувийг өгч болно гээд байхад хуулиар 5 хувь байгаа илүүг бид авахгүй гээд гэдийчихдэг. Уул уурхайн салбар эдийн засгийн гол орлогыг бүрдүүлж байгаа салбар. Гэхдээ энэ хуулийн заалт чинь арай л дэндүү юм билээ шүү. Тиймээс зүгээр л хамтдаа Баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж, хуримтлалын сангаа амилуулъя л гэж байгаа юм. "Ачит Ихт" ХХК"-тай мэргэжлийн багтай хамтарч эдийн засгийн тооцоо судалгааг нь нарийвчлан хийлгэж хэлэлцээр хийнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!