Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Дайн болохоос өмнө Украин улстай харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулсан. Бид удахгүй шийдвэрээ албан ёсоор өгнө гэдгээ Гадаад хэргийн сайдад нь хэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНПУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Оюундарийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн бөгөөд мөн гадаадын зарим улсад харилцан визгүй зорчих асуудлаар ГХ-ны сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Манай улс НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоож дууссан байгаа. Украин улстай найрсаг, хамтын ажиллагаагаа хөгжүүлээд олон жил болж байна. Саяхан бид олон улсын Эрүүгийн шүүхтэй холбоотой асуудлаар Украинд манай дипломатууд очиж ажилласан. Бид харилцан визгүй зорчих хэлэлцээрийг дайн болохоос өмнө байгуулсан. Одоо зөвхөн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх процедурын ажил үлдсэн байна. Манай тал удахгүй визгүй болгох шийдвэрээ Украины талд өгнө гэдгээ албан ёсоор Гадаад харилцааны сайдад нь мэдэгдсэн байгаа.

Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-нд эхэлж, 10 хоног үргэлжилнэ
Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-нд эхэлж, 10 хоног үргэлжилнэ
 
СУДАЛГАА: 6-23 сартай хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс ногоо огт хэрэглэдэггүй бол 3 хүүхэд тутмын 1 нь ЧИХЭРЛЭГ УНДАА хэрэглэж байна
СУДАЛГАА: 6-23 сартай хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс ногоо огт хэрэглэдэггүй бол 3 хүүхэд тутмын 1 нь ЧИХЭРЛЭГ УНДАА хэрэглэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.