Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээ эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, СХД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 2019 онд 2809 удаагийн гал түймэр гарч,  17 хүн амь насаа алдсан бол он гарсаар 10 сарын байдлаар 1597 удаагийн гал түймэр гарч, 35 хүн амь насаа алджээ. Гал түймрийн шалтгааны 29 хувийг ил задгай үнс нурмаа асгаснаас 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас тус тус эзэлж байгаа юм.

Иймд гэр хорооллын иргэд рүү чиглэсэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд гал түймрийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага тулгараад байгаа юм.

Аян энэ сарын 11-нийг хүртэл тус дүүрэгт үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэх хуудас тарааж, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага чадварыг олгох, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

“Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймагт ажиллав
“Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймагт ажиллав
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.