Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ усан доор төмөр замын хонгил барина

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

БНХАУ-ын зүүн нутгийн Жэзян мужийн Хөгжил, шинэчлэлийн хороо усан доор дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил барих төслийг баталлаа гэж Шанхайн мэдээллийн “The Paper” цахим хуудас мэдээллээ.

Нинбо хотоос зүүн тийш орших Жиньтан арал хүртэл усан доорх хонгилын нийт урт 16.2 км болох аж. Энэхүү хонгил Нинбогоос Жоушань бүлэг арал хүртэл төмөр зам тавих төслийн нэг хэсэг болох юм. 76.4 км урт шинэ шугам Нинбо хотын зүүн станцаас эхэлж, Жоушань хотын Байцюань тосгонд дуусна. Энэхүү шугамаар галт тэрэг цагт 250 км хурдтай явах гэнэ. Хонгилын барилгын ажлыг зургаан жилийн дотор хийж дуусгахаар төлөвлөж байна. Төсөлд оруулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 26.9 тэрбум юань болжээ. Жэзян мужийн бүрэлдэхүүнд ордог Жоушань бүлэг арал нь зочид буудлын дэд бүтэц, бохирдоогүй наран шарлагын газраараа жуулчдын дунд ихээхэн алдартай.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Жоушань арлууд руу аялах хугацааг багасгах, мөн төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой болно. Нинбо хотоос Жоушань руу машинаар очиход нэг цаг хагасын хугацаа зарцуулдаг бол галт тэргээр 30 минутын дотор хүрэх юм.

“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсооо дээдэлье” аян Архангай аймагт амжилттай үргэлжилж байна
“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсооо дээдэлье” аян Архангай аймагт амжилттай үргэлжилж байна
 
Н.Учрал: АН-ын бүлгийн хурлыг ХААЛТТАЙ гэж ойлгоод, нөхцөл байдлыг ярьсан. Гэтэл тэр бичлэгийг Н.Алтанхуяг гишүүн өөрийнхөө пэйж дээр тавьчихсан