Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүтгэх нь зөвхөн сэтгүүлчдийн хийдэг хэрэг биш, ганцхан хэвлэл мэдээлэлд хамаатуулан хуульд тусгах нь буруу гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа дараах тайлбарыг нүүр номоороо дамжуулан  хийжээ. 

"Бусдын нэр хүндийг гүтгэх нь зөрчил, эсвэл гэмт хэрэг мөн. Нэг үгээр бол хуулиас гадуур үлдэх үйлдэл биш юм. Хууль тогтоогчид өөрсдийн эрхийнхээ хүрээнд гүтгэх зөрчлийг Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд оруулахаар хуулийн төслийг 2019 оны есдүгээр сард УИХ-д өргөн барьсан юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төсөл нэрээр Parliament.mn сайтад төслийг байршуулснаас хойш МСНЭ хуулийн төсөлд орсон гүтгэх заалтыг тойрсон хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 18, 11 дүгээр сарын 18-нд салбарынхны дунд тус тус зохион байгуулж, УИХ-ын ажлын хэсэгт орж ажиллах, саналаа илэрхийлэх хүсэлт гаргасан. Хуулийн ажлын хэсэг саналыг хүлээн авч бүх шатны хэлэлцүүлгээр бидний саналыг харгалзан сонссон болно.
Гүтгэх нь зөвхөн хэвлэл мэдээллийнхний, сэтгүүлчдийн хийдэг хэрэг биш юм. Зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан хуульд тусгах нь буруу, Эрүүгийн хуулиас хасах ёстой гэдэг саналыг бичгээр илэрхийлсэн. Ажлын хэсэгтэй зөвшилцөж, удаа дараа нүүр тулж явсаар ямартай ч хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг онилж цохсон томьёоллыг өөрчилсөн юм.
Өнгөрсөн 7 хоногт батлагдсан Эрүүгийн хуулиас холбогдох заалтыг сайн харцгаагаарай.
Бусдын нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд түгээсэн бол хариуцлага оногдуулах тухай заалт орсон байгаа. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл л бусдыг гүтгэдэг гэдэг ойлголтыг хуулиас хасч, өөрчилж чадсан гэж бодож байна. Бусдын нэр хүндийг гутаах зорилгоор худал мэдээллийг ХЭН ч ХААНА ч тараасан хариуцлага хүлээхээр хуульчилсан гэсэн үг. Ингэснээр гүтгэлэг зохион байгуулагчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний ард нуугдах боломжгүй болсон шүү гэдгийг хэлмээр байна" гэв.

Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.