Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Пүрэвсүрэн монголчуудыг доромжилсон тамирчинд захидал бичжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 25 секунд
Түлхүүр мэдээлэл:
  • “Формула-1”-ийн уралдааны үеэр хараал хэлэхдээ монгол хүнтэй зүйрлэсэн тамирчныг ялгаварлан гадуурхсан хэмээн шүүмжилж байна.
  • Уралдаанч Макс Верстаппеныг уучлал гуйх ёстой тухай болон түүнд хариуцлага тооцохыг шаардсан захидалыг НҮБ-д Монгол Улсыг төлөөлөлгч Л.Пүрэвсүрэн Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс илгээжээ.
  • Тэмцээнийг зохион байгуулагч Ред Булл тус асуудалд тодруулга хийнэ гэж хүлээж байна.

Зургийн тайлбар: Монголчуудтай зүйрлэж хараасан тамирчин Макс Верстаппен хэлсэн үгэндээ уучлал гуйх үеийн зургийн эвлүүлэв. 2020 оны 10 сарын 30. 


НҮБ-д Монгол Улсыг төлөөлөгч Лүндэгийн Пүрэвсүрэн “Формула-1”-ийн уралдааны үеэр монголчуудыг доромжилсон тамирчинд өнгөрсөн амралтын өдөр захидал илгээж, тэмцээнийг зохион байгуулагч “Ред Булл” (Red Bull GmbH)-ийг уг асуудалд тайлбар хийхийг шаардсан байна.

Тодруулбал, “Формула-1”-ийн Португалийн Гранпри тэмцээний үеэр уралдаанч Макс Верстаппены арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан, доромжилсон сэтгэгдлийн талаар Ред Буллд захидал илгээжээ.

“Портимао” тойргийн хоёр дахь чөлөөт бэлтгэлийн үеэр уралдаанч Лэнс Строллтой мөргөлдсөний дараа Макс Верстаппен энэ явдалд дургүйцсэнээ радиогоор илэрхийлэв. Радиогоор инженертээ хандаж “Энэ но**ийн залуу сохор юмуу? Түүний юу нь болохгүй байгаа юм? Есүс Христ гэж. Яасан сааталтай юм бэ. Намайг хохироож байна. Яасан монгол шиг амьтан бэ? Тангараглаж байна” гэж хараажээ.

Монгол Улсын засгийн газар “Red Bull GmbH”-ийн гүйцэтгэх захирал Дитрих Матешиц, “Red Bull Racing”-ийн үнэнч ивээн тэтгэгч “Астон Мартин”-ы Гүйцэтгэх захирал Тобиас Моерс нарт Верстаппены ярианд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж захидал илгээжээ. НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улсаас суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаа Л.Пүрэвсүрэн Олон улсын автомашины холбоог (Federation Internationale de l'Automobile) Верстаппены эсрэг арга хэмжээ авна гэдэгт “итгэлтэй” байгаагаа дурджээ.

Л.Пүрэвсүрэнгийн захидалд “2020 оны 10-р сарын 23-нд “Формула-1” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Португалийн Гранпри тэмцээнд оролцох үеэр “Red Bull”-ийн уралдаанч Макс Верстаппен олон нийтийн дунд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэнд харамсаж байна” гэж бичжээ.

Мөн “Спорт бол дэлхий даяар эв нэгдлийн бэлгэдэл гэж тооцогддог бөгөөд спортод арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах хэлбэр байх ёсгүй гэж би үздэг. Би “Формула 1-ийн арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг “Бид нэг хүн шиг уралдъя” санаачилгыг дэмжиж байгаа. Гэхдээ дээр дурдсан үйл явдлын улмаас энэхүү санаачилга бодит байдалд нийцэж байгаа гэдэгт эргэлзэж байна” гэжээ.

“Спортод ийм ёс зүйгүй үйлдэл давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын автомашины холбоо (FIA) Red Bull-ийн жолооч Макс Верстаппеныг аливаа үндэстэн ястны эсрэг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан, доромжилсон үг хэллэг удаа дараа ашигласан хүлээн зөвшөөрөгдөхгүй авир гаргасан тул арга хэмжээ авна гэдэгт би итгэлтэй байна”.

Уралдаанч Верстаппен өнгөрсөн Баасан гарагт түүний сонгосон үгс нь “зөв биш”, “хэзээ ч хэн нэгнийг гомдоох бодолгүй байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч түүний сэтгэгдлээс үүдэн “Монгол айдентит” зэрэг бүлгүүд нээлттэй захидал нийтэлж, Голландын жолоочоос уучлалт гуйхыг шаардаад байгаа юм.

Дэвсгэр мэдээлэл:

Г.Мандахбилэгт, www.ubn.mn

  • “Ред Булл” (Red Bull GmbH)- нь төрөл бүрийн эрчим хүчний ундаагаараа алдартай Австрийн хувийн компани юм. Түүнчлэн олон төрлийн спортын арга хэмжээ, багийг ивээн тэтгэдэг гэдгээрээ алдартай. 2019 онд дэлхийн өнцөг булан бүрт 171 гаруй оронд нийт 7.5 тэрбум лааз Red Bull зарагдсан байна.
  • “Red Bull Racing” нь “Формула-1” уралдааны баг бөгөөд Австрийн лицензээр “Honda” хөдөлгүүртэй автомашинаар уралддаг.
  • “Формула-1” бол Олон улсын автомашины холбооны зөвшөөрөл бүхий “нэг хүний суудалтай, олон улсын авто уралдааны хамгийн өндөр ангилал” юм. Тус тэмцээнийг Америкийн олон нийтийн мэдээллийн компани болох “Либерти Медиа” өөрийн охин компани болох “Формула 1 групп”ээрээ дамжуулан эзэмшдэг.
  • Дауны синдромтой хүмүүс монголжуу царайтай учраас энэ өвчний нэршил нь Монголиод байсан. АНУ-ын зарим муж, европын орнуудад энэ үгийг доромж хэллэг маягаар ашигладаг байсан бөгөөд манай улсаас НҮБ-д хандаж, олон хүсэлт гаргасны үндсэн дээр энэ нэршлийг өөрчлүүлж чадсан. Дауны синдром гэдэг нь төрөлхийн эмгэг бөгөөд хоромсомын гажиг юм. 
Филиппинд шуурганы улмаас 10 хүн амиа алджээ
Филиппинд шуурганы улмаас 10 хүн амиа алджээ
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.