Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд шинэ орон сууцны дундаж үнэ м/кв нь 2.49 сая төгрөг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ оны III улирлын байдлаар нийслэлд шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь 2.49 сая төгрөг хүрч, өмнөх улирлаас 2.48 хувиар өсжээ.
Харин өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч”-аас мэдээллээ. Үнийн өсөлтөд валютын ханшийн өөрчлөлт болон барилгын материалын үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь харвал хамгийн өндөр дүнтэй нь Чингэлтэй дүүрэгт байна. Тус дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь 3.8 сая төгрөг хүрч, өмнөх улирлаас долоон хувиар өсжээ. Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны төслүүд цөөн хэрэгждэг нь ийнхүү үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.
Харин бусад дүүргүүдэд шинэ орон сууцны дундаж үнэ нэг ам метр нь 1.7-3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Есдүгээр сарын байдлаар нийт 512 төсөл хэрэгжиж байна. Үүнд нийтийн орон сууц 385, хаусны 127 төсөл багтаж байгаа ажээ. Үүнээс захиалга авч буй шинэ орон сууц нь 41 мянга гаруй айлын 245 төсөл байна.

Мэгжид Жанрайсиг бурхны дүрийг сэргээн залсны 24 жилийн ой тохиолоо
Мэгжид Жанрайсиг бурхны дүрийг сэргээн залсны 24 жилийн ой тохиолоо
 
Бөхчүүдийн чансааг Улсын заан С.Сүхбат тэргүүлсэн бол Улсын аварга О.Хангай гуравдугаарт эрэмбэлэгджээ
Бөхчүүдийн чансааг Улсын заан С.Сүхбат тэргүүлсэн бол Улсын аварга О.Хангай гуравдугаарт эрэмбэлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.