УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, Хотын даргын албан тушаалд томилогдоод удаагүй байгаа. Түүний хамгийн түрүүнд хийх ажил багаа бүрдүүлэх билээ.
Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд орлогч дарга нарынхаа нэрсийг хүргүүллээ. Өчигдөр болсон МАН-ын тэргүүлэгчдийн хурлаар Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохоор болсон юм. Тэгвэл өнөөдөр З.Төмөртөмөө, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарын нэр тодроод байна.
Өмнөх хотын дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчийг томилон ажиллуулж байсан юм.