Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь Хүүхдийн тусламж эмчилгээг өргөжүүлэн, насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн ажиллаж байна.
Яармаг салбар амбулатори, Био салбар амбулаторид Хүүхдийн кабинетын тоог нэмэгдүүлэн ажлын өдрүүдэд 17-20:00, амралтын өдрүүдэд 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Эко салбар амбулатори хүүхдийн өдрийн эмчилгээ үйлчилгээг дараах байдлаар үзүүлж байна. Үүнд: Хүүхдэд шаардлагатай томуугийн эмчилгээний эмийн багц өгөх. Хүүхдийн физик эмчилгээ, УВЧ шарлага утлага, ам цэвэрлэх, хамар угаах зэрэг эмийн бус үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Хүнд хүүхдийн эмчилгээг тус эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчилнэ. Томуу, томуу төст өвчний үеийн хоол тэжээлийн болон сэтгэл зүйн дэмжих үйлчилгээг тус тус үзүүлж байна.