21 настай Кимия Ализаде өөрийн сошиал хуудсандаа “хуурамч, худал хуурмаг, шудрага бус байдал, долигонол”-ын нэг хэсэг болохыг хүсэхгүй байгаа учраас Иран улсыг орхиж буйгаа мэдэгдлээ.
"Би бол Ираны хэдэн сая хавчигдмал эмэгтэйчүүдийн нэг. Ираны удирдлагууд намайг пропагандаа болгон ашигладаг байсан. Өмс гэснийг нь өмсөж, хэл гэж тушаасныг нь дагаж хэлдэг байсан. Бидний нэг нь ч тэдэнд хамаагүй, зүгээр л хэрэгсэл төдий зүйл" гэж өөрийн сошиал хуудсандаа бичжээ.
Ализаде өөрийгөө хаана байгаагаа дурдаагүй ч, түүнийг Нидерланд улсад бэлтгэлээ хийж байгаа гэсэн мэдээлэл бий.
2016 оны Риогийн олимпод тэквэндогоогоор хүрэл медал хүртсэн нь түүхэн үйл явдал болж байв.
Ализаде Европоос өөрийг нь уриагүй, ямар нэгэн санал тавиагүй гэж хэлсэн бөгөөд аль улс руу явснаа ч бас мэдэгдээгүй юм.
Өнгөрсөн долоо хоногт Ализадег алга болсон гэх мэдээлэл цацагдсаны дараа Ираны иргэд цочирдож хүлээж авчээ.
Ализаде 2020 оны Токиогийг олимпод оролцох ч, Ираны далбаан дор оролцохгүй гэж Ираны мэдээллийн агентлаг мэдэгдсэн.
Иран, АНУ-ын зөрчил хурцдах үеэр лхагва гарагт хөөрсөн Украины онгоцыг Иран санамсаргүй сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн. Энэ үйл явдлын дараа Ираны иргэд удирдлагаа эсэргүүцэж тэмцэж эхэлжээ.
Эх сурвалж: BBC