Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол тэмүүлэл“ болон 133 дугаар сургуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

“Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн нэг корпуст иж бүрэн засвар хийж, нэг жилийн хугацаанд хичээллүүлэхээр болсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Нэг жилийн хугацаанд хэл ам дагуулж, маргаантай байсан Кембрижийн сургалттай "Монгол тэмүүлэл" сургууль болон 133 дугаар сургуулийн хичээлийн байрны асуудлыг зай, талбайн хувьд ижил, стандартыг хангаж, тохижуулсан хичээлийн байр луу шилжүүлж, шийдвэрлэж байгаагаа салбарын сайд мэдэгдлээ. 133 дугаар сургуулийн хувьд 3000 орчим суралцагчидтай учраас тус сургуулийг нүүлгэх боломжгүй учраас энэхүү шийдвэрийг гаргасан байна. Мөн тус сургуульд өргөтгөл барьж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд ашиглалтад орох ажээ.

“Монгол тэмүүлэл” сургуулийн хувьд шинэ хичээлийн байртай болох бөгөөд одоогийн байдлаар байрны зураг, төсөв тодорхой болж, барих газар шийдэгдсэн байна. Тус барилгын ажил нь энэ оны гуравдугаар сараас эхлэхээр болжээ. Хичээлийн шинэ байр нь 640 хүүхдийн суудалтайгаар баригдана. Харин одоогийн сургуулийн нөхцөл байдлаас шалтгаалаад зөвхөн ахлах ангийн сурагчид хичээллэж байгаа бол шинэ хичээлийн байрандаа хичээллэж эхлэхээр зургадугаар ангиас эхлэн элсэлт авна.

Б. Лхагвацэрэн

Угаарын хий мэдрэгчийг айлуудад суурилуулж эхэллээ
Угаарын хий мэдрэгчийг айлуудад суурилуулж эхэллээ
 
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.