Ирэх оны төсөвт Спортын үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танасан асуудлаар МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нарын тамирчид мэдээлэл хийж байна. Тамирчдын зүгээс төсвийг 75 хувиар танахгүйгээр спортын салбараа дэмжихийг хүслээ.
-----------------------
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Засгийн газрын сайд 2025 оны төсөвт та бүхэнд хангалттай сайн тусгаж өгнө. Сэтгэлзүйч, хоолзүйчтэй 2028 оны олимпод бэлдэж өгнө гэж ярьж байсан. Гэтэл эсрэгээрээ болж байгаад сэтгэл гонсгор байна. Бид өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Гэтэл ачаалал авч байгаа хэмжээнээс доогуур цалин авдаг. 2020 онд л цалин нэмж байсан. Цалин багатайгаас болж спортын салбарт үзүүлэх амжилт хүртэл буурдаг зэрэг яривал олон асуудал бий. Хэрэв спортын салбарын төсвийг үгүй хийвэл бахархлаа үгүй хийж байгаатай адил. Тэр хэрээр бид тэмцээн уралдаанд оролцохоо болино гэлээ.
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!