Д.Үүрийнтуяа: Монгол Улс ЕАЭЗХ-той гэрээ байгуулвал ХАА-н болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд татваргүй орж ирж, дотоодын ААН-үүд хаалгаа барих эрсдэлтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудлаар Монгол Улс түр гэрээг үзэглэнэ гэсэн мэдээлэл гараад буй. Өөрөөр хэлбэл гэрээний төсөл боловсруулагдаж дууссан талаар зарим эх сурвалж мэдээлж буй юм.

Тэгвэл өнөөдөр болсон Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа гэрээтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа юм билээ. Гэрээний төсөлд хөдөө аж ахуйн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн багтсан байна. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, улаанбуудай, архи, пиво, ундаа гэх мэт. Энэ чигээрээ гэрээ зурагдвал хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-үүд хаалгаа барих эрсдэл үүснэ. Гэрээ зурагдсанаар импортын татваргүй бараа орж ирэх юм билээ.

Ч.Лодойсамбуу: Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах санал хураахад төхөөрөмж, Ж.Баярмаа гишүүн хоёр хоорондоо ойлголцоогүй юм шиг байна лээ
Ч.Лодойсамбуу: Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах санал хураахад төхөөрөмж, Ж.Баярмаа гишүүн хоёр хоорондоо ойлголцоогүй юм шиг байна лээ
 
The MongolZ өнөөдөр 14:00 цагаас тоглоно
The MongolZ өнөөдөр 14:00 цагаас тоглоно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!