
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Д.Жигмэд, Б.Алтангэрэл нар өнөөдөр эх орондоо ирнэ.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байдаг.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дууллаа эгшиглүүлж, монгол түмнээ баярлуулаад байгаа юм.
Сануулахад, Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.