Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Содномпэлжээ Тбилисийн тэмцээнээс алтан медаль хүртжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 47 секунд

Пара паэрлифтингийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Гүржийн нийслэл Тбилисид болж байна. Тус тэмцээнд манай улсаас паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ өөрийн багш, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын хамт оролцож байгаа бөгөөд өчигдөр 107 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Украин, Молдав, Польш, Гүрж, Болгар, Нидерланд, Франц зэрэг буурал тивийн шилдэг тамирчидтай өрсөлдөж эхний оролдлогоороо 242 кг өргөснөөр аваргалах болзлоо биелүүлсэн аж. Харин хоёр, гурав дахь оролдлогоороо 248, 254 кг-ыг захиалж өргөсөн ч тооцоогүй юм.

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.