Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Баярмаа: Соёлын ваучерын хуулийн төслийн санал хураалтын үеэр кноп ажиллаагүй. Автоматаар татгалзсан санал руу орчихдог юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах саналаар санал хурааж, Ж.Баярмаа нарын 64 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Би өнгөрсөн аравдугаар сард Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан. Би үүндээ үнэн ч хэвээрээ байгаа. Өнөөдөр та бүхэн анзаарсан бол миний кноп өнөөдөр ажиллаагүй. Тамгын газрын хүнийг нь дуудаад хэлдэг ч засагдаагүй байна.

Соёлын ваучерын хуулийн төслийн санал хураалтын үеэр кноп дахиад ажилласангүй. Төхөөрөмж ажиллахгүй байхаар автоматаар татгалзсан гэдэг рүү орчихдог.

Гараа өргөөд горимын санал гаргах гэтэл УИХ-ын дарга хүлээж аваагүй" гэв.

Л.Энх-Амгалан: 2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна
Л.Энх-Амгалан: 2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна
 
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.