УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг эцэслэн баталсан. Тэгвэл УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Их хурлаар хууль оруулж батлуулж үзлээ. Тэгэхдээ бүр Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг Их хурал түүхэндээ анх удаа хүлээж авснаар үүссэн гацааг гаргах ажил хариуцсанаараа онцлог байлаа. Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, гишүүд, Ажлын хэсгийн гишүүд, Их хурлын тамгын газрын мундаг хуульчдадаа баярлалаа. Өнгөрсөн долоо хоногоос хойш хөөрхөн ачаалалтай ч ажиллалаа. Шинэ гишүүн маньд овоо л туршлага боллоо.
Цаашид олон гацааг арилгаж, гажгийг засах хуулиуд оруулна аа. Одоо удахгүй Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барина.
Цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөгөө Эрүүгийн хуулийн дөнгөнөөс салгах санаатай. Санаа бодол, сэтгэгдлээ хуваалцсаны төлөө цагдаагийн үүд сахиж суудгаа больё. Бодож дүгнэх, бодож дүгнэснээ бусадтайгаа айдасгүй хуваалцах үндсэн эрхээ эргэж сэргээе" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!