‪С.Баяр: Уран, хэлэлцээрээ одоо март. Ц.Даваасүрэн байнгын хороон дээр эх орноо араас нь “хутгалах” санал гаргаад дэмжүүлчихлээ‬

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

Засгийн газраас УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэхээр болсон Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Суурь нөөцийн төлбөрийг 9 хувь байлгах саналыг гаргаж байна, та нар өөрсдөө шийдээрэй" гэж хэлээд санал хураалт явуулахад, байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь дэмжсэнээр энэ санал нь дэмжигдсэн.

Энэ явдалд Ерөнхий сайд асан С.Баяр "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан, дэлхийн ураны практикт байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа. Цаад хэд нь даан ч яав даа.

Уран гэх нөөцөө, түүнийг тойрсон хэлэлцээр энэ тэрээ одоо март, монголчууд аа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Сүүлд энэ Ц.Даваасүрэн "Би эх орноосоо урваагүй. Ард түмэндээ л илүү юм авч үлдэх гэсэн юм" гэх биз. Оюу толгойг хэлэлцэх үед Ба аварга яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу, монголчууд аа" гэх байр суурийг илэрхийллээ.

ШУУРХАЙ: Иргэдэд 45 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Бэлтэсмөрөн“ ХХК-ийн удирдлагуудыг гэм буруутайд тооцсоноор маргааш хүртэл түр ЗАВСАРЛАЛАА
ШУУРХАЙ: Иргэдэд 45 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Бэлтэсмөрөн“ ХХК-ийн удирдлагуудыг гэм буруутайд тооцсоноор маргааш хүртэл түр ЗАВСАРЛАЛАА
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!