Санхүү, эдийн засгийн их сургуулиас орон сууцны өнөөгийн санхүүжилтийн талаар судалгааны тайланг танилцуулж байна. Судалгаагаар Улаанбаатар хотод хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 2022 оноос 2024 оны I улирал хүртэл улиралд дунджаар 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн энэ оны I улиралд хуучин орон сууцны 1 м.кв үнэ нийслэлд дунджаар 3.7 сая төгрөг байгаагаас СХД-т хамгийн бага буюу 2.6 сая СБД-т хамгийн өндөр буюу 4.3 сая төгрөг байгаа аж.
Харин шинэ орон сууцны үнэ 1 м.кв үнэ 2022 оноос 2024 оны I улирал хүртэл дунджаар гурван хувиар өсжээ. Дашрамд, залуу гэр бүлүүдийн дунд санаа зовоосон асуудал нь яах аргагүй орон сууц худалдан авах явдал билээ.
Тэгвэл залуу гэр бүл орон сууцны урьдчилгаа олоход 2-3 жилийг зарцуулж байгаа гэх судалгааны дүн гарчээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!