Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Үрэлгэн төсвийг танах шаардлага хэвээрээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Анхны 126 гишүүнтэй УИХ өчигдөр ээлжит хуралдаанаараа 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж баталлаа. Төсвийн төсөл данхар бүтэцтэй болсныг зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж танах шаардлагатай гэдгийг илэрхийлж буй. Хэдий төсөв батлагдсан ч төсвийг танах шаардлага хэвээрээ болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн илэрхийллээ. Тэрбээр "Төсөв бол эдийн засгийн салшгүй хэсэг. Иргэдийн бодит орлогыг хамгаалах, эдийн засгаа болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс миний бие 8 сараас хойш Засгийн газарт тавьж байгаа шаардлага хэвээрээ. Хэдий 35.8 их наядын хэт үрэлгэн төсөв олонхийн саналаар батлагдсан ч ирэх оны төсөвт тодотгол хийх, үргүй зардлуудыг бууруулах эрхээ УИХ авч үлдлээ. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, төсвийн үрэлгэн урсгал зардлыг бууруулж ДАХИН төлөвлөж, ТОДОТГОЛЫГ 12 сардаа багтаан оруулж ирэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө" гэж цахим хуудастаа мэдэгдлээ.

Б.Энхбаяр: Парламентад УИХ-ын даргын “нүдээр” гар тооллого хийж хууль, улсын төсвөө баталдаг жишиг нутагшиж буй нь яавч олигтой зүйл биш
Б.Энхбаяр: Парламентад УИХ-ын даргын “нүдээр” гар тооллого хийж хууль, улсын төсвөө баталдаг жишиг нутагшиж буй нь яавч олигтой зүйл биш
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.