Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэлийн бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газар дахь хяналтын тухай хууль, холбогдох журмууд, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийж хэрэгжүүлж буй онцлог ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх нэгдсэн сургалтыг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын референт Ө.Манжилаар ахлуулсан баг 2024 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад танхимаар 218, цахимаар 35, нийт 253 төрийн албан хаагч оролцлоо.

Мөн Үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар “Мониторинг хийх нийтлэг журам”, “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам”-ын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол хүн өдрийн 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг
Монгол хүн өдрийн 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.