ХӨСҮТ: Томуугийн шалтгаантай хэвтэн эмчлүүлсэн 9000 гаруй хүний 21 хувь нь уушгины хатгаа болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Томуу, томуу төст өвчлөлийн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус төвийн Тандалтын албаны өгсөн мэдээллээр, аравдугаар сарын сүүлчээс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байна. Энэ талаар тус төвийн ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл " 21 аймгийн 80 орчим хувьд томуугийн идэвхжлийн түвшинд шилжсэн. 44 дүгээр долоо хоногийн байдлаар амбулаториор нийт 300 гаруй мянган хүн үйлчлүүлсэн. Үүнээс 5.2 хувь нь нь томуугийн шалтгаантай байгаа нь өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн. Тус долоо хоногт 9000 гаруй хүн хэвтэн эмчлүүлснээс 21 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгааны шалтгаантай байгаа юм. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад мөн л нэмэгдсэн байгаа юм" гэлээ.

“Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг солих ёстой“
“Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг солих ёстой“
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!