МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигчдод нислэгийн сонголтыг нэмэгдүүлэх, хоёр агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээний холболтыг сайжруулж, нислэгийн цагийн хуваарийг илүү олон сонголттойгоор санал болгох зорилготой юм.

Мөн энэхүү гэрээний хүрээнд МИАТ ТӨХК нь Эйр Чайна ХК-ний Бээжин-Улаанбаатар-Бээжин, Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр, Эйр Чайна ХК нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бөгөөд энэ нь цаашдын илүү өргөн хэмжээний хамтын ажиллагааны суурийг тавьж байгаагаараа онцлог юм.

Мөн өчигдөр /2024.11.01/ болсон Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр хоёр агаарын тээврийн компанийн төлөөлөгчид цаашид дотоодын болон олон улсын нислэгийн сүлжээг тэлэх, газрын болон техникийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон талаар санал солилцлоо. Эйр Чайна компани 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлж байсан бөгөөд тэр үеэс хойш энэхүү хамтын ажиллагааг хэлэлцэж байсан бол ийнхүү 2024 оны 11-р сарын 01-нд албан ёсны гэрээ байгуулагдлаа.

“Чингис хаан” цомыг Улсын харцага Э.Даш хүртлээ
“Чингис хаан” цомыг Улсын харцага Э.Даш хүртлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!