“Чингис хаан” цомыг Улсын харцага Э.Даш хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 17 секунд

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, Эзэн Чингис хааны нэрэмжит анхны цомыг гардсан бол Улсын заан С.Сүхбат үзүүрлэв.

Анх удаа хүртээж буй 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урлажээ.

Дөрөвт Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын начин Л.Энхсаруул нар шалгарсан бол наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд

  • 2023 он: Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
  • 2021 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв.
  • 2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.
  • 2018 он: Улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв.
  • 2017 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв.
  • 2016 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв.
  • 2015 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.
  • 2014 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2012 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.
Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр цас орж,  үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна
Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!