Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ираны генерал Касем Сулейман гэж хэн байсан бэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 30 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн тушаалаар Ираны генерал Касем Сулейманийг Багдадын олон улсын нисэх онгоцны буудалд энэ оны нэгдүгээр сарын гурванд устгасан.

Иран улсад Касем Сулейман улсын баатар гэж тооцогдож байв. Ираны дээд удирдагч Али Хаменей түүнийг нэгэнтээ “хувьсгалын амьд домог” ч гэж дурдсан нь бий. Харин АНУ-ын зүгээс Ираны топ генералыг энэрэлгүй алуурчин гэж цоллож байв.

Ираны хоёр дахь хүчирхэг хүнд тооцогдох Сулейман маргаан дагуулсан нэгэн байсан.

Тэрбээр Иран улсын гадаад үйл ажиллагааг хариуцдаг Ираны хувьсгалын хамгаалагч армийн удирдагч байв. Касем Сулейман 1980 оноос Иран-Иракийн дайны үед цэргийн амьдралын гараагаа эхэлж, Ойрх дорнодод Ираны хүч нөлөөг тэлэх чухал үүргийг гүйцэтгэж улсынхаа томоохон удирдагчдын нэг болж чадсан.

Харин түүний армийг АНУ-ын зүгээс гадаадын террорист бүлэг гэж үзээд байв. Сулейманийг “хэдэн зуун америк цэрэг, эвслийн гишүүдийн амь насан хүрч, шархдуулсан” гэж Пентагоны зүгээс мэдэгдсэн.

Ираны “сүүдрийн командлагч” гэгддэг Сулейманийг 1988 оноос Ираны армийг удирдаж Ирак, Сирийн цэргийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэж үздэг. Иракийн дайны үеэр Сулейманий арми АНУ-ын эсрэг Иракийг босогсдод тусалж зэвсэг, тэсрэх бөмбөгөөр хангаж байсан гэж АНУ-ын зүгээс үзсэн.  

Сулейман Исламын улс бүлэглэл(ISIS)-ийн хэт даврагсадтай тэмцэхэд Иракийн Шиа хүчинд тусалж байжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын яам өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Сулейманийг “Иракт үйл ажиллагаа явуулж буй Америкийн дипломат, цэргүүдийг  устгахаар бэлдэж байсан” гэсэн тайлбарыг өгчээ.

Түүнийг сүүлийн хэдэн сар Ирак дахь эвслийн бааз руу хийсэн дайралтад буруутгаж байв. Үүнд Иракийн албан хаагч, Америкийн үүрэг гүйцэтгэгч нар амиа алдсан 12 сарын 27-ны халдлага багтаж байгаа юм.

АНУ үйлдлээ хэрхэн зөвтгөж байгаа вэ?

Ираны генерал Касем Сулейманийг устгасан мэдээлэл цацагдсаны Пентагон, Ерөнхийлөгч Дональд Трампийн зүгээс "Америкчуудад ирэхээр төлөвлөгдөж байсан дайралтыг урьдчилсан зогсоохоос өөр аргагүй байсан" гэж мэдэгдсэн.

Конгрессын зөвшөөрөлгүй, ямар нэгэн хэлэлцүүлэг урьдчилан хийлгүйгээр агаарын цохилтыг өнгөрсөн долоо хоногт өгсөн. АНУ-ын хуулийн дагуу зайлшгүй аюулыг яаралтай холдуулахын тулд хийсэн үйлдэл учир зөвшөөрдөг болно.  

Ирак дахь цэргийн баазад болсон халдлагын улмаас амиа алдсан Америкийн үүрэг гүйцэтгэгчийн амь насыг хөнөөсний хариу гэж өөр нэгэн шалтгааны Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн.

Ираны удирдагчид Сулейманий үхлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

Ираны удирдагчид Ираны хувьсгалын хамгаалагч армийн удирдагчийн үхэлд хариу авна гэдгээ мэдэгдсэн.

Ираны дээд удирдагч Али Хаменей “хүчтэй” хариу авна гэж мэдэгдсэн бол Ираны хувьсгалын хамгаалагч армийн өмнөх удирдагч Голамали Абухамзе “бүс нутагт Америкийн 35 бай байгаа, үүнд Израилийн хамгийн их хүнтэй хот Тел-Авив ч багтаж байгаа” гэж мэдэгдсэн. Персийн булангийн Америкийн байлдааны хөлөг онгоц руу дайрч магадгүй гэдгээ хэлсэн.

Өнгөрсөн лхагва гарагт Ираны зүгээс Ирак дахь АНУ-ын агаарын бааз руу 20 гаруй баллистик пуужингаар харвасан.

Генерал Сулейманий оршуулгын ёслолоос хэдэн цагийн дараа дайралт болжээ. Ал-Асад, Ал Маядинд эхний пуужингийн цохилт өгсний дараахан хоёр дахь Дайралт Ирбилд болсон.

Иран улсаас өнгөрсөн ням гарагт 2015 онд хийсэн цөмийн гэрээний хязгаарлалтуудыг дагахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Эх сурвалж: CNN, BBC

"Утгын чимэг" наадмын тэргүүн өгүүллэг: Хэрээний нулимс
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.