Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны IV улирлын шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу 2024 онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан.

Хуваарийн дагуу 2024 оны IV улирлын шалгалтын цахим бүртгэлийг өнөөдрийн (2024.10.23) 09.00 цагаас эхлүүллээ. Бүртгэлийг арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” номыг цахим болон цаасан хувилбараар гаргасан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах аж.

ОБЕГ: “Приус 20” шатсанаас гал түймэр гарчээ
ОБЕГ: “Приус 20” шатсанаас гал түймэр гарчээ
 
1094 хүн эрхтэн шилжүүлэн суулгуулахаар бүртгүүлснээс 182 хүн ЭЛЭГ, 683 хүн БӨӨР шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байна
1094 хүн эрхтэн шилжүүлэн суулгуулахаар бүртгүүлснээс 182 хүн ЭЛЭГ, 683 хүн БӨӨР шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.