Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой иргэдээс ахуйн гал түймэртэй холбоотой дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт бүртгэгдсээр байна. Өнгөрсөн хоногт нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн гал түймрийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
---------------------
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 06:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 2.5х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 06:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 12х13 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, 10 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн “Дүнх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн, 2 км урт, 300 метр өргөн талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багт айлд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х7 метрийн хэмжээтэй 2 давхар байрны 2 дугаар давхарт ор шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!