Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн засаг даргын захирамж гарч, Чингэлтэй дүүргийн засаг даргаар Н.Мандуулыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны Аравдугаар сарын 22-ны өдрийн Б/145 тоот захирамжаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Мандуулыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томиллоо.

Тэрбээр НИТХ-ын ээлжит сонгуулиас өмнө Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан билээ.

Ажлын туршлага:

  • 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал
  • 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал
  • 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
  • 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
  • 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгч
  • 2024 онд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчоор тус, тус ажилласан юм.
С.Цэнгүүн: Контент бүтээхийн тулд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ ажлыг МҮОНРТ хийж болдоггүй юм уу
С.Цэнгүүн: Контент бүтээхийн тулд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ ажлыг МҮОНРТ хийж болдоггүй юм уу
 
“Хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ байхгүй болсноор оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж буй ээжүүдийн ажиллах оролцоо нэмэгдэнэ“
“Хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ байхгүй болсноор оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж буй ээжүүдийн ажиллах оролцоо нэмэгдэнэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.