Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Номин-Эрдэнэ “хууль зөрчсөн“ тул нэр дэвшилтийг ХҮЧИНГҮЙ болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Төв аймагт АН 21 суудал авч ялалт байгуулсан байдаг. Гэвч энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Номин-Эрдэнэ нь сонгуулийн тухай хууль зөрчсөн тул нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Тодруулбал өчигдөр /2024.10.22/ Төв аймгийн Сонгуулийн хорооноос "Хүчингүй болгох тухай" тогтоолыг гаргажээ. Ц.Номин-Эрдэнэ нь хуулийн хугацаанд буюу 2024 оны хоёрдугаар сарын 14-нд аймаг, сумандаа шилжин ирж бүртгүүлэх ёстой байсан ч хоёрдугаар сарын 15-нд бүртгүүлж, хууль зөрчсөн нь Төв аймгийн Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.

Иймд Төв аймагт нөхөн сонгууль болж магадгүй нөхцөл байдал үүсжээ.

Т.Даваадалай: Дугаар олгоход руль нь зөв бол давуу эрх ОЛГОНО 
Т.Даваадалай: Дугаар олгоход руль нь зөв бол давуу эрх ОЛГОНО 
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.