Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: “Тусгай хяналтын дэд хороо“-г УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тусгай хяналтын Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тодруулбал өчигдөр /2024.10.16/ УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарыг хуваарилах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг хүлээн авч, дэмжсэн.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын Тусгай хяналтын дэд хороонд орох хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан ч дэмжигдээгүй юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар санал хураалтад оролцсон гишүүдийн 78.5 хувь нь дээрх байдлаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж дэмжлээ.

СБД-ийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, гэрээс нь 400 сая төгрөг хураан авчээ
СБД-ийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, гэрээс нь 400 сая төгрөг хураан авчээ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.