Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг өчигдөр 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригджээ. Энэхүү хахуулийн асуудал нь дүүргийн эмнэлэг бариулсантай холбоотой мөнгө байх магадлалтай гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр Н.Одончимэг нь АТГ-т шалгагдаж байсан бөгөөд нэг үгээр хэлбэл, тэдний ажиглалтад байжээ. Улмаар шалгалтын хүрээнд өчигдөр хахууль авч байхад нь үйлдэл дээр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан нь энэ аж. Мөн түүний гэрээс 400 сая төгрөг хураан авсан байна. Тиймээс Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ. Үргэлжлүүлэн хорих, суллах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.