Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтын оронд Ч.Лодойсамбуугийн нэр яригдсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Өчигдөр уг нь АН-ын бүлгийн хурал дээр янз бүрийн юм яригдаагүй дээ" гэжээ.
Сонгуульд амжилт гаргаагүй намын даргыг хоёр сарын дотор чөлөөлж, дараагийн даргыг ҮБХ-оор нэр дэвшүүлж сонгох дүрэмтэй аж.
Тэгвэл Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бид хоёр уулзсан. Нийслэлийн намыг би хариуцаад ажиллая гэх саналыг гаргасан. Энэ бол хэн нэгэнд "май" гээд шилжүүлчихдэг албан тушаал биш. АН бол үндэсний хэмжээний нам. Дээд шүүхээр баталгаажсан өөрийн гэсэн дүрэмтэй. Энийг ч өөрт нь хэлсэн. Үнэхээр болъё гэж байвал намын дотоод сунгаандаа оролцоод, олонхын саналыг авчихвал боломжтой асуудал" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!