Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоног буюу есдүгээр сарын 15-аас есдүгээр сарын 22-ны өдрүүдэд 40.651 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 364 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс дурдвал,
Нэр бүхий компанийн татварын цахим тайлангийн системд 2022 оны долдугаар сарын 8-ны өдрөөс мөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар халдаж иргэн Ч, Ж зэрэг хүмүүсийн мэдээллийг нэмж оруулсан, нэмсэн мэдээллээ устгасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Т”-ийн “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, устгасан” үйлдэлд энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!