Энэ оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Эхний байдлаар иргэд энэ сарын 8-ны дотор гуравдугаар улирлын баримтаа бүртгүүлэх ёстой. Бид буцаан олголтын мөнгийг хариуцахгүй тул одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газар эцсийн байдлаар НӨАТ-ын баримтыг нэгтгэж Сангийн яам руу явуулах учиртай. Үүний дараа арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд буцаан олголтын мөнгө орно гэсэн үг. Иймд одоогоор НӨАТ-ын баримтыг олгох хугацаа тодорхойгүй байгаа аж.
Иргэдийн хувьд НӨАТ-ын гуравдугаар улирлын баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэх нь. Энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор нийт 1,281,757 иргэний дансанд 84.6 тэрбум төгрөг шилжүүлж байв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!