Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг бүртгэхээс татгалзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Мөн тус хүсэлт гаргасан намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Ганболд нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж, татгалзаж байсан удаатай билээ.

Одоогийн байдлаар дараах нэр бүхий 35 улс төрийн нам Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

1.    Монгол Ардын нам /МАН/

2.    Ардчилсан нам /АН/

3.    Монголын Ногоон нам /МНН/

4.    Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

5.    Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

6.    Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/

7.    Эх Орон нам

8.    Монголын Либерал нам /МЛН/

9.    Бүгд найрамдах нам /БНН/

10.    Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/

11.    Монголын Социал Демократ Нам

12.    Ард Түмний Нам /АТН/

13.    Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

14.    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

15.    Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/

16.    Хөгжлийн Хөтөлбөрийн Нам

17.    Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

18.    Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/

19.    Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/

20.    Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/

21.    Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

22.    Монгол Консерватив нам /МКН/

23.    Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

24.    Ард түмнээ хайрлая нам /АТХН/

25.    Монголын хүний төлөө нам

26.    Үнэн ба Зөв нам

27.    Зон олны нам /ЗОН/

28.    Дэлхийн монголчууд нам (ДМН)

29.    Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

30.    Их эв нам /ИЭН/

31.    Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

32.    Миний Монгол нам /ММН/

33.    Монгол шинэчлэлт нам /МШН/

34.    Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/

35.    Зүй ёс нам /ЗЁН/

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Залуучуудын өвлийн олимпын нээлт өнөөдөр эхэлнэ
Залуучуудын өвлийн олимпын нээлт өнөөдөр эхэлнэ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.