Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 13-ны 00:00 цагаас 16-ны 05:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлахаар болжээ. Тус ажлын хүрээнд:
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.