“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Уг санал асуулгыг энэ сарын 2-ны өдрөөс явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4223 иргэн оролцсон ба нийт санал өгсөн иргэдийн 59 хувь нь дэмжээгүй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Үүнтэй харьцуулахад санал асуулгад оролцсон иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!