Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Хайлаастад 7 хүн мөргөж, 16 настай охины амийг хохироосон жолоочид 2 жил ХОРИХ ЯЛ оноож, жолоодох эрхийг нь 8 жилээр хаслаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны орой 18:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарсны улмаас нэг хүүхэд газар дээрээ нас барж, долоон хүн гэмтэж бэртсэн байдаг. Эдгээрийн 4 нь нэг гэр бүлийн хүмүүс байсан юм.

Уг хэргийг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл буюу "Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх" гэсэн хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж. Энэ дагуу өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-д шүүх хурал болж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал,

Анхан шатны шүүхээс осолд холбогдсон жолооч эмэгтэйн жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оноосон бөгөөд 164.3 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!
Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.